"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 5 буюу энэ Баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болох бөгөөд энэ жил мөн баасан гарагт тохиож байна.