Соёл урлаг, спортын зарим арга хэмжээг заал 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр улсын хэмжээнд эм, тарианы ханган нийлүүлэлт, нөөцийн талаарг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар ажилладаг бөгөөд эмийн хэрэгцээ, нөөцийн менежментийг хийдэг. ЭМЯ-наас эмнэлгүүдийг 1-2 сар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх үүрэг өгсөн. Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдаагүй байна.
Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг агаарын тээвэв зэргээр яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байна. Мөн 11-р сарын 1, 2, 3-нд Инчеон чиглэлийн онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүд ирнэ. Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Натрийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна гэлээ.