Архангай аймагт 4,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 09:04:56 цагт Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд болсон байна.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 119,800 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ.
Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.