Сүүлийн 24 цагийн хугацаанд 450 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 366, орон нутагт 84 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 насны 8 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 366.962 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1809 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 12.741 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 34.015 иргэн байгаа аж.
Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 4000-аар, гэрээр эмчлүүлж буй хүний тоо 12 мянгаар буурсан үзүүлэлттэй байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 445 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг нэмэлт 3-р тун хийлгэсэн байна.