Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Иргэдийн 91% нь түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байна.
Түгжрэлийг бууруулах ажлын мэдээллээр:
- 75% нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна.
- 69% нь явган алхах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлбэл машины хэрэглээ буурна.
- 66% нь автомашин зардалтай ч хэрэглэсээр байх болно.
- 50% нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийг нэмэх ёстой.
- 47% нь автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа тул хязгаарлах шаардлага үүссэн гэжээ.
Түгжрэлийг бууруулах хувилбарын нэг буюу автомашины хэрэглээг бууруулах талаар:
- 86% нь сургуулийн автобусыг нэмэх,
- 85% нь ажлын уян хатан цагийг нэвтрүүлэх,
- 80% нь чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахыг дэмжсэн,
- Автомашины шинэ дугаар олголтод квот тогтоодог болохыг 34% нь дэмжихгүй байна гэв.