Сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 672, орон нутагт 349 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 21-80 насны 10 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 369.303 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1840 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 11.310 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 28.589 иргэн байгаа аж.
Жилийн өмнөх энэ өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай улс дотоодод халдвар тархсан талаар мэдээлсэн бөгөөд орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан юм.