БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Тиймээс тухайн нислэгээр дараах иргэд зорчих боломжтой:
- Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
- БНСУ-ын иргэд
- F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
- F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
- А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/.
БНСУ-руу явах тасалбар захиалсан богино хугацааны визтэй зорчигчдын нислэг цуцлагдсан учир тасалбарын мөнгийн буцааж олгох учиртай. Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор өгөх бөгөөд 40 доллар суутгаж авах аж.