2021 оны 11 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 513,816 хүн буюу нийт хүн амын 16% нь коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдсан байна.
Улсын хэмжээнд 2021 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар вакцинжуулалт зорилтот бүлгийн нэгдүгээр тун 95.8%, хоёрдугаар тун 91%, нэмэлт тун 25.3%, нийт хүн амын хамрагдалтаар авч үзвэл нэгдүгээр тун 69.4%, хоёрдугаар тун 65.9%, нэмэлт тун 16%-тай үргэлжилж байна.
Харин Монгол улсад оршин суугаа гадаад улсын 1,196 хүн нэгдүгээр тунд, 976 хүн хоёрдугаар тунд, 441 хүн нэмэлт тунд хамрагджээ.