Сүүлийн 24 цагийн хугацаанд 873 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 549, орон нутагт 324 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 насны 10 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 374.097 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1899 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9569 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 21.416 иргэн байгаа аж.