Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүлэв. Тодруулбал, Нийслэлийн төрөх эмнэлгүүд нь Нийслэлийн засаг даргийн харьяа байсан бол өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг болон Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газрууд нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байсан бол сая засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяанд шилжиж байна. Ингэж шилжүүлж буй үндэслэл нь аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх, хүүхдийн тусламж үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. ЭМЯ бодлого барьж байгаа учраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, анагаах ухааны шинэ техник технологийг төрөх эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд яамны харьяанд байх нь илүү оновчтэй гэж үзсэн. Тиймээс нийслэлийн харьяанд байсан гурван амаржих газрыг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ" гэв.