УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Хөдөлгөөнт галт тэргийн вакцинжуулалт буюу эмнэлгийн тусгай галт тэргийг энэ сарын 20-ноос эхлэн хойд, урд шугам замд аялуулж эхлээд байна.
Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байгаа бөгөөд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иргэдэд үзлэг зөвлөгөө өгч, вакцинд хамруулж байна.
Дархлаажуулах баг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комернэти”, Синофарм /ВВIBP үйлдвэрийн “Cor V”, ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн Спутник-В буюу Гам Ковид Вак вакцинуудаар дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байна.
Алслагдсан орон нутаг, өртөө, цэгүүдийн иргэдэд ойртож вакцинжуулалт хийж байгаа тул та бүхэн дараах хуваарийн дагуу вакцины нэмэлт тунд хамрагдах боломжтой.