Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон 1.7 их наяд төгрөг буюу нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон тухай тус банкнаас мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 25 хувь буюу 4/1 нь барьцаа хөрөнгөөр баталгаажаагүй зээл болохыг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ. Өөрөөр хэлбэл зээлийг олгохдоо “Ирээдүйд бий болох орлого”, “Дансны орлого”, “Эргэлтийн хөрөнгө” зэргийг баталгаа болгосон бөгөөд энэ нь өнөөдөр томоохон эрсдлийг дагуулж байна.
Барьцаа хөрөнгөтэйгээр зээл авсан хуулийн этгээдүүдийн хувьд ч мөн барьцаа хөрөнгийн үнэ өссөн, элэгдэл хорогдолд орсон зэрэг асуудлууд дагуулж байгаа юм байна. Тиймээс тус банкнаас олгосон зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг шинэчлэх, дахин хийх шаардлагатай нөхцөл байдал бий болжээ.