Монгол Улсын Хөгжлийн банк нийт 3.2 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй бөгөөд үүнээс 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг олгоод буй. Энэ нь нийт зээлийн 55.3 хувтай тэнцэж байгаа юм. Чанаргүй зээл олгогдсон хугацаа, тухайн үеийн удирдлагуудыг танилцуулбал,
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жан Жин – 294 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон. /2011 он /
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат – 960 тэрбум /2016-2016 он/
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр – 487 тэрбум /2017 он/
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин – 33 тэрбум /2019 он/ төгрөг буюу нийт 1.7 их наяд төгрөгийн зээлийг гаргажээ.
Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд нэмэр түлхэц болохуйц томоохон
төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Гэтэл өнөөдөр улс төрч, албан тушаалтнуудын нөлөөгөөр их хэмжээний зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгосны улмаас зээл барагдуулах асуудал бүрхэг болоод байна. Улмаар ирэх онд гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Ирэх 2023 оны сүүлээр Хөгжлийн банк 800 сая ам долларын бондын өр төлөх хуваарьтай байгааг тус банкнаас мэдээлсэн.