Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг өнгөрсөн оны 07-р сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны 6 дугаар тогтоолоор огцруулсан. Тэгвэл өнөөдөр Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгожээ. Ингэснээр Засаг дарга Д.Золжаргалыг хууль бусаар огцруулсныг шүүхээс тогтоожээ.