• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 7 сар 7, 2022
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Л.Халтар: Жолооч нарын шаардлагаар Замын-Үүдийн онцгой дэглэм цуцлагдвал буцаад ачаа бараа хил дээр гацна

Л.Халтар: Жолооч нарын шаардлагаар Замын-Үүдийн онцгой дэглэм цуцлагдвал буцаад ачаа бараа хил дээр гацна

2022/03/13
- Нийгэм, Улс төр
0

БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосноор Замын-Үүд, Эрээний боомт хаагдаж өнөөдрийг хүртэл хилийн боомт хэвийн горимдоо ороогүй байна. Эрээн хот зөвхөн дотоод хөдөлгөөнөө арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс нээж эхэлмэгц Монголын талаас хоёр улсын хилийн ачаа тээврийг хэвийн явуулах хүсэлтийг удаа дараа Хятадын талд илэрхийлсэн. Улмаар Хятадын талаас манайд тавьсан ганц шаардлага нь “Жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихийг” мэдэгдсэн юм.Тиймээс Монгол Улсын Засгийн газар импортын ачаа барааг тасалдуулахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээн авсан. Улмаар туршилтын тээврийг явуулж энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  ачаа барааг хоёр улсын хилийн 0 цэг дээр үдээс өмнө Хятадын тал авчирч, манай талаас тухайн чингэлэг тээврийг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлээд, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар, орон нутгууд руу жолооч нар тээврээ хийх ийм зохицуулалтад орсон. Өдөрт 0  цэгээс 60 чингэлэг ачааг оруулж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг 54415 тонн ачааг татжээ. Мөн импортоор  482 шинэ машин орж ирсэн байна.

Засгийн газрын 2022 нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар 04 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нь дээрх зохицуулалттай холбоотой юм. Жолооч нарын зүгээс уг онцгой дэглэмийг цуцлахыг шаардаж “Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна” гэдгийг мэдэгдсэн.

Гэвч Монголын талаас жолооч нарын тээврлэлтийг хориглоогүй бөгөөд Хятадын талаас тавьсан шаардлагад нийцүүлэн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгөөр импортын ачаа барааг татан авч байгаа юм.

Хэрэв жолооч нарын дээрх шаардлагыг хүлээн авч Замын-Үүд сумын онцгой дэглэмийг цуцалбал, Эрээний хил хаагдсан хугацаанд нэг ч импортын ачаа бараа Монгол руу орж ирээгүй тэр нөхцөл байдалдаа буцаад очно гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар ч онцолсон. Өөрөөр хэлбэл, импортын ачаа бараа өнгөрсөн өвлийнх шиг хил дээр гацна гэсэн үг.

Хятадын тал хил, боомтоо хэзээ хэвийн явуулж эхэлнэ тэр үед Монголын жолооч нар урьдын адил тээвэрлэлтээ явуулах нөхцөл бүрдэнэ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Эрт илрүүлэгт хамрагдахын тулд ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөх хэрэгтэй
Нийгэм

ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРЦГААЯ

2022/07/06
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ
Нийгэм

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ

2022/06/24

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРЦГААЯ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • И Жи А буюу Шим Сү Рён-ы дүр “Пентхаус 2”-т гарахгүй?

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.