• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 20, 2022
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан

ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан

2022/04/06
- Нийгэм, Улс төр
0

Тагнуулын байгууллагаас өчигдөр өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь саатуулсан. Үүнтэй холбоотой асуудлаар ТЕГ-аас өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл хийлээ. 

ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр: Хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар мэдээлэл хийхийг олон нийтийн зүгээс хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16-д зааснаар иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Тэгвэл энэхүү эрхээ эдэлж байх үеэр хүний амь насанд халдахаар төлөвлөж байсан хүмүүсийг тагнуулын байгууллага шалгалтаар тогтоосон.

Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл зэргийг хадгалж байсан. Мөн нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан.

Дээрх этгээдүүдийн нэг нь санаатайгаар хамтрагчийнхаа бие рүү галт зэвсгээр халдсан нь тогтоогдсон. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал, сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Б.Баасанцогтын тухайд сэжигтнээр холбогдуулан саатуулсан байгаа. Энэ удаа прокурорын зөвшөөрсөн мэдээллийг л олон нийтэд хүргэнэ. Түүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БНСУ-ын аяллын визийн мэдүүлэг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ
Нийгэм

БНСУ-ын аяллын визийн мэдүүлэг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

2022/05/19
Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ
Нийгэм

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

2022/05/16

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.