• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 3 сар 21, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Турк: Газар хөдлөлтийн улмаас 5000 гаруй иргэнээ алдаад байна

Турк: Газар хөдлөлтийн улмаас 5000 гаруй иргэнээ алдаад байна

2023/02/07
- Дэлхий, Нийгэм
0

      Өчигдөр(2023.02.06) үүрээр Туркийн өмнө хэсэгт байрлах Кахраманмарас мужаас эхлээд арав гаруй мужийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас Турк улс 3000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаж, 16 мянган иргэн бэртэж гэмтэн, 5000 гаруй байшин нураад байна. ДЭМБ-ийн тооцооллоор энэ тоо цаашид нэмэгдэж амь насаа алдсан иргэдийн тоо найм дахин өсөх магадлалтай гэжээ.

    Турк улсад энэхүү байгалийн гамшигтай холбогдуулан долоо хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудал зарласан бөгөөд ирэх ням гарагийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд Турк улсыг төлөөлж буй гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас буулгана. 

Байгалийн гамшигт үзэгдэл болсон тул Турк улсын Засгийн газар дөрөв дэх зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас дэмжлэг тусламж авах хүсэлтээ гаргасан. Хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс зэрэг нийт 45 улс орон дэмжиж, тусламжийн гараа сунгахаа мэдэгдээд байгаа юм. 

С.Амарсайхан:"Турк, Сири улсад мах, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бараа бүтээгдэхүүний туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэлээ" 

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар  танилцууллаа.

Тэрбээр "Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ.

Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.

Тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг энэ өдөртөө багтаж тусгай үүргийн нислэгээр явахаар онгоцны зөвшөөрлөө хүлээж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ
Нийгэм

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

2023/03/21
"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна
Нийгэм

"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна

2023/03/21

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.