• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 6 сар 9, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болно

Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болно

2023/12/16
- Нийгэм, Улс төр
0

Ардчилсан нам намын дэргэдэх бүтцийн байгууллагуудынхаа шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, дарга тэргүүлэгч нараа сонгож байна. Хамгийн сүүлд Нийслэлийн АН болоод эмэгтэйчүүдийн холбоо шинэ даргатай болсон. Харин тун удахгүй Ардчилсан залуучуудын холбоо зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Залуучуудын холбооны удирдлагаа сонгох энэ удаагийн сонголт тун чухал. Учир нь Ардчилсан намд хэрэгтэй байгаа шинэ залуу үеийг гаргаж ирэх ажил эндээс эхлэх учиртай. Тус сонгуульд М.Амгаланбаатар, Б.Ган-очир, Б.Батзаяа нар дэвшиж байна. Сонгууль 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болох юм.

Б.Ган-Очир: Н.Алтанхуяг сайдын үед ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан түүний хувьд нам дотроо дарга, Генсекээс бусад алба хашсан хашир хууччуулын нэг. Харин энэ удаад Ардчилсан Залуучуудын холбоонд хүч үзэхээр шийдэж. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газарт байснаас хойшхи түүний улс төрийн замналд нэлээн тогтворгүй гэх дүгнэлтийг үлдээж болно. Л.Гантөмөртэй, Н.Алтанхуягтай бүр сүүлдээ Женкотой нэгдсэн. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Женко талд идэвхтэй дуу хоолой болж ирсэн. Тиймдээ ч Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид түүнийг МоАХ талаас буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс зүтгүүлж буй бөгөөд ирэх дэмжлэг нь ч тэр чигээс байна гэдгийг намынхан нь ярьж байна.

Б.Батзаяа: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй түүний хувьд цэвэр бизнесийн салбараас улс төр рүү хөрвөж буй 90-ээд оны төлөөлөл. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс АН-аас нэхэж ирсэн залуу боловсон хүчнээр "цус сэлбэх" шинэчлэлийн бодлогыг хүчтэй ярьж буй нэгэн. Ингэхдээ ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг 1990 оны хувьсгалаар төв талбай дээр хийж байсан бол өнөө цагийн ардчиллын хувьсгалыг шинэ залуу үеийнхээ тархинд хийх ёстой хэмээх байр суурийг илэрхийлсээр байгаа. АЗХ-ны зүгээс шинэ хүн холбоог төлөөлөх хэрэгтэй гэх агуулгыг ч хөндөж буй гэнэ.

М.Амгаланбаатар: М.Амгаланбаатарын тухайд сүүлийн 8 жилийн хугацаанд АЗХ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, залуучуудын байгууллагад сүүлийн 10 гаруй жил явж ирсэн. Тэрбээр өнгөрсөн жил АН-ын даргаар Лу.Гантөмөрийг сонгосон ҮБХ-ны хурлын үеэр залуучууд талдаа идэвхтэй оролцсон гэдэг утгаараа намын даргын зүгээс дэмжлэгтэй оролцож байгаа гэх мэдээлэл бий. Намын даргын дэмжлэг түүнд давуу тал болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ АН дотооддоо олон бүлэг фракцаас хамаардаг учраас тэдний дэмжлэгийг ч авах шаардлагатай.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Улс төр

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2025/05/29
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц
Улс төр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц

2025/05/28

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.