• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 28, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар заавал төлүүлнэ

Торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар заавал төлүүлнэ

2024/01/03
- Нийгэм
0

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах тухай, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас мэдээлэл хийлээ.

Зөрчлийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд: 

Торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлөх юм бол торгуулийн хэмжээг 50 хувиар хөнгөлнө. Хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. Уг шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийн шинэ төрөл нэмэгдсэн. Зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө. Төлөхгүй тохиолдолд заавал торгуулийг төлүүлдэг өөрчлөлт орсон.

Мөн зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээд торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс авах үйлчилгээг хязгаарлана. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилтгэлт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн жолоодох үнэмлэх авах, сунгах, ангилал солих, нөхөн авах зэрэг эрхийг хязгаарлана" гэлээ.

Түүнчлэн ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна. Тухайлбал,

  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орсон.
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, эхсүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оноохоор ялын бодлого чангарсан.

Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.