• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 8, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

2024/01/03
- Улс төр
0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байна. Жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 2024 оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
Засгийн газар 2023 оны сүүлчийн хуралдаанаар “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар оны эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан даалгавраар үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Улс төр

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2025/05/29
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц
Улс төр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц

2025/05/28

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Сыграть в виртуальном казино-сайте с премиями после успешной регистрации аккаунта

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.