• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 6 сар 30, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Н.Сугар: Иргэдэд хүртээмжтэй, сайн үр дүнтэй байгаа шинэ чиглэлүүдийг хэвээр үлдээсэн

Н.Сугар: Иргэдэд хүртээмжтэй, сайн үр дүнтэй байгаа шинэ чиглэлүүдийг хэвээр үлдээсэн

2024/01/22
- Нийгэм
0

Нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор НЗДТГ-аас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Чиглэлийг 100 хувь шэнэчилсэн зохицуулалт амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн ч иргэдээс ирсэн санал гомдлын дагуу тодорхой чиглэлүүдийг эргэн сэргээх арга хэмжээ авч эхэлсэн. 100 хувь шинэчлэл хийсэн нь олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа учир 65 хувийн шинэчлэлийг авч үлдэн, 35 хувийг нь иргэдээс ирсэн саналын дагуу хуучин хэвээр нь үлдээсэн гэлээ.

Тодруулбал, үндсэн 6 чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын 5 чиглэлийг тус тус шинэчилсэн хэвээр үлдээсэн. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд хийсэн судалгаагаар, эдгээр шинэ чиглэлүүд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн, үр дүнгээ өгч байна гэсэн дүн гарсан учраас 65 хувийн шинэчлэлийг үлдээсэн гэж тайлбарлав.

Харин иргэдээс хамгийн их санал гомдол ирсэн 71 чиглэлийг эргэн сэргээж маршрутын мэдээллийг өгөөд байгаа юм. Imap апп дээр мэдээллийн өөрчлөлтийг оруулахаар инженер техникийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлийг яагаад ингэж хийх болсон шалтгааныг тайлбарлахдаа, Нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхцдаг байсан давхцлыг арилгах зорилгоор өөрчлөлт хийсэн. Иргэд хамгийн их зорчдог чиглэлийг авахын тулд нийтийн тээврийн салбарын бизнес эрхлэгчдийн дунд өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсдэг байсан тогтолцооноос салах үндэслэлээр чиглэлийн шинэчлэлийг хийж буй аж. Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн бас нэг ажил нь парк шинэчлэл гэдгийг дуулгасан.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу даваа гарагаас ажил эхэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.