• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 6 сар 30, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Г.Ариунбуян: Өглөөний 04.30 цагт галыг унтраасан. Урьдчилсан байдлаар 3 хүн нас барлаа

Г.Ариунбуян: Өглөөний 04.30 цагт галыг унтраасан. Урьдчилсан байдлаар 3 хүн нас барлаа

2024/01/24
- Нийгэм
0

2024.01.23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарлаа. Урьдчилсан байдлаар Онцгой байдлын гурван албан хаагч нас бараад байгаа юм. Болсон үйл явдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрээр, "БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг 01.06 цагт хүлээж авсан. Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.  Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан.

ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан. Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн. ХНХЯ-наас тэдний амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж олгох чиглэлд жиллаж байна.  Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан. Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна.

Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байна. 63-р ангийн гурван алба хаагч 40 метр зайд шидэгдсэн ёмкост оногдож нас барлаа. Ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу даваа гарагаас ажил эхэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.