• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 6 сар 30, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Т.Сүхболд: Сэтгэлзүйн байдлыг харгалзан цагдан хорьсон

Т.Сүхболд: Сэтгэлзүйн байдлыг харгалзан цагдан хорьсон

2024/01/25
- Нийгэм
0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилаад байна.  Хэргийн газрын үзлэг, шинжилгээний талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдоос тодруулахад "Хэргийн газрын үзлэг дуусч нийт 12 шинжээч өнөөдрөөс томилогдож байгаа. Шинжилгээний хариу эхнийх нь 12 хоногт, хамгийн урт хугацаа шаардаж байгаа нь хоёр сарын дараа гарна. Хэний буруутай үйлдэл вэ гэдэг нь мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж шүүхээр эцэслэгдэнэ. Одоогоор бид оршин, суугч иргэдээс байцаалт аваад явж байна. Хуулийн дагуу хоёр жолоочийг түр хугацаагаар барьсан байгаа. Патрол маркийн автомашины жолооч хэргийн газраас зугтсан гэдэг мэдээлэл худал. Энэ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Тиймээс сэжигтний сэтгэл зүйн байдлыг мөн харгалзан үзэж цагдан хориод байгаа. Патрол автомашин албаны автомашин байсан нь үнэн. Буруутай этгээдээс хохирлыг барагдуулах хуультай" гэв.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.