• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 26, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байрны тохижилтын ажлыг эхлүүлэв

Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байрны тохижилтын ажлыг эхлүүлэв

2024/02/02
- Нийгэм
0

Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх зорилгоор тэднийг түр асрамжлах байрыг бэлтгэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 17-р хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор засвар, тохижилтыг эхлүүлэн, барих багаж хэрэгслийг бүрэн бэлтгээд байгаа юм.

Түр байлган асрамжлах байрны засвар дуусангуут нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамжаар явж байгаа эзэнгүй нохойг барих нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, барьсан нохойнуудаа түр байлган асрамжлах байранд аваачиж, эзэнтэй болгох зэрэг ажлыг зохион байгуулна.

Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Эзэнгүй нохой, муурыг түр байлган асрамжлах байрны үйл ажиллагааны зардал нь нийслэлийн урсгал зардлаас санхүүжигдэнэ.

Мөн суурьшлын бүсэд малын гаралтай өвчлөл гарах, тархахаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хориглосон бүсэд нэвтэрсэн малыг гаргах ажлыг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн, нийслэлийн 9 байгууллагын 80 гаруй ажилтан гүйцэтгэж байна. Өдгөө давхардсан тоогоор 1800 гаруй мал гаргаад буй.

Малыг гаргасан ч хориглосон бүсэд дахин орж ирэх зөрчил их гардаг тул Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн боловсруулж байна. Журам батлагдсанаар зөрчлийг бүрэн арилгах, мал аж ахуй эрхэлж буй иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчин, зохицуулалт бий болно.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.