• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 26, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Амралтын өдрүүдэд улсын бүртгэлийн үйлчилгээг “24/7 цахим үйлчилгээний төв”-өөс авах боломжтой

Амралтын өдрүүдэд улсын бүртгэлийн үйлчилгээг “24/7 цахим үйлчилгээний төв”-өөс авах боломжтой

2024/02/07
- Нийгэм
0

Улсын бүртгэлийн байгууллага нь хамгийн анхны “24/7 цахим үйлчилгээний төв”-ийг нээлээ. Уг төв 100 айл дахь УБЕГ-ын төв байрны 1 дүгээр давхарт байрлаж байна.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд цаг хугацаанаас үл хамааран уг төвөөр үйлчлүүлэх боломжтой аж. Ингэхдээ хэн нэг бүртгэгч, ажилтнаар дамжуулахгүй Киоск машин болон банкны пос машин ашиглан цахим хэлбэрээр үйлчилгээгээ авах боломжтой юм. 

24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэдэд дараах давуу талууд бүрдэх юм. Үүнд:

  • Ажлын бус өдөр /Бямба, ням/, ажлын бус цагаар буюу 24 цагаар үйлчилгээ авна.
  • Иргэнээс гарах зардал буурч, цаг хугацаа хэмнэгдэнэ.
  • Үйлчилгээний шат дамжлагыг бууруулж иргэн, хуулийн этгээд төрд байгаа өөрийн мэдээллийг саадгүй авах боломж бүрдэнэ.
  • Тус төвөөр үйлчлүүлж буй танд ажлын цагаар улсын бүртгэгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх бөгөөд ажлын бус цагаар иргэн та өөртөө үйлчлэн улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин КИОСК-оос улсын бүртгэлийн 6 төрлийн үйлчилгээ, 18 төрлийн лавлагааг цагийн хязгааргүй авах боломжтой юм.

24/7 цахим үйлчилгээний төв нь амралтын өдөр ч иргэдэд нээлттэй үйлчлэх учраас иргэн та улсын бүртгэлийн дээрх үйлчилгээг бямба, ням гарагт ч очиж авах боломжтой.

Хамгийн чухал нь үйлчилгээ авах иргэд цахим иргэний үнэмлэх, банкны төлбөрийн карттай байх шаардлагатай. Хэрвээ иргэний үнэмлэхийн лавлагаа болон иргэний үнэмлэхээ дахин захиалах гэж байгаа бол регистрын дугаараа оруулан үйлчилгээ авах боломжтой юм. 

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.