• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Цагаан сарын баяраар нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шарх сэдрэх хүндрэл нэмэгддэг

Цагаан сарын баяраар нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шарх сэдрэх хүндрэл нэмэгддэг

2024/02/08
- Нийгэм
0

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа: Цагаан сар нь Монгол түмэнд үе уламжлан тогтсон хамгийн том баяр. Энэ үеэр манайхны хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд ихсэж, эмнэлэгт хандах тохиолдол нэмэгддэг.
Энэ баярын утга учир нь ахмад настнаа хүндэлж, дээдлэх болохоос архи ууж наргидаг баяр биш. Хамгийн түрүүнд архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хүндрэл үүсдэг. Үүнд нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходоодны шарх сэдрэх гэх мэт хүндрэл тохиолддог.
Цагаан сарын баярын ширээн дээрх гол зоог буюу бууз гэхэд л мах, гурил, өөх нь таарсан нэг бууз 50-60 граммдаа 200 кл.калори агуулдаг. Гэтэл Монгол хүний өдөрт авах илчлэгийн хэмжээ 2100-2400 кл.калори. Тэгвэл өдөрт дунджаар 4-5 айлаар орвол хэдэн бууз идвэл хэчнээн кл.калори авахаа тооцож болно. Тиймээс хоол хүнсний зохистой хэрэглээндээ анхаарах хэрэгтэй.
Уг нь цагаан сарын баяр нь цагаалга, цагаан идээгээр ширээгээ дүүргэдэг баяр. Гэтэл орчин үед тэр соёл маань алдагдаж байна. Зочинд амсуулах хамгийн эхний идээ цагаалга юм. Үүнийг үндэстэн ястнууд өөр өөрийн гэсэн онцлогтой хийдэг хэдий ч сүүлийн жилүүдэд цагаалга хийдэг айл ховор болсон. Энэ ёсоо баримтлаасай гэж хүсэж байна. Буузыг хүртэл улаан махыг цагаан гурилаар хучиж цагаан болголоо гэж үздэг.
Гэрийн эзэгтэй нар маань аль болох майонез, төмс зэрэг калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсээ багасгаж, ислэг болон навчит ногоо ихтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна
Нийгэм

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

2025/06/11
БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • УОК: 18 чиглэл бүхий ААН байгууллагын хязгаарлалт үргэлжилнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.