БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд тус улсад ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарчээ. Энэ дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэж эхлэх юм байна.
Энэ удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад ehalamj.mn сайтаар бүртгүүлнэ. Тус шалгалтад зөвхөн бүртгэлийн код хүлээн авсан иргэд хуваарийн дагуу хамрагдахыг мэдэгдсэн байна.
Шалгалт зохион байгуулагдах хугацаа:
Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024.03.19-2024.04.23
Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024.06.10-2024.06.28
Гуравдугаар ээлжийн шалгалт 2024.07.24-2024.08.06
Шалгалт зохион байгуулагдах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхарт CBT танхимд (ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группийн замын урд талд)
Дэлгэрэнгүйг: https://hudulmur-halamj.gov.mn...