2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрыг гадаадын иргэнд 100 хүртэл жилээр ашиглуулах тухай заалт тусгагдсан иргэд эсэргүүцэж D-parliament цахим өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсгээ зурсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр, Иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэх хуультай. Иймд УИХ-аас Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуулинд тусгасан уг заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх ажлыг бүрэн хангаад байна.
Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан" гэлээ.