Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны 1 дүгээр сард 392 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 15 (4.0%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 831 хүн нэрвэгдсэн байна.
Мөн Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны 1 дүгээр сарын байдлаар 2.1 их наяд төгрөгийн хохирол учирчсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны 1 дүгээр сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 3 удаа , геологийн гаралтай аюулт үзэгдэл 13 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 10 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 366 удаа тус тус бүртгэгдсэн байна.