Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.3 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 40.2 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 163.6 (14.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 13.9 (1.1%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 104.9 (17.8%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 26.1 (34.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны 4 дүгээр улиралд 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.1 (24.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 260.8 (27.8%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 55.1 (46.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 18.2 (0.9%) мянган төгрөгөөр нэмэгдэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 74.6 (75.0%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.2 (14.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.7 (0.1%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
ҮСХ