• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Дэлхийн ихэнх улс "Евро-5" стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлээд байна

Дэлхийн ихэнх улс "Евро-5" стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлээд байна

2024/02/26
- Нийгэм
0

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Тэгвэл жолооч нар хэрэглэдэг шатахууныхаа ангиллыг ахиулж, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэснээр автомашинаас ялгарах утааг 21-98 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Шатахууны ангиллыг аваад үзвэл, “АИ92” шатахуун нь 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм байна. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ыг 2006, “Евро-5”-ыг 2009,  харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp” болон “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна. Тэгвэл автомашины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг жолооч нар түлхүү хэрэглэх болжээ.

Автомашины түлшинд агуулагддаг хүхэр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хөдөлгүүр бохирдуулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл “Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага болохыг мэргэжлийн хэлж байна.

“Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрсхүчил болон метан хийг 80%, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдаг. Мөн түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна. “Евро-5” стандартын шатахуун нь Шунхлай ХХК-ийн нийслэл дэх 13 байршил болон хөдөө орон нутгийн 10 байршил дахь Шатахуун түгээх станцуудад худалдаалагдаж байгаа юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Зөгийн бал нь хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг намдаадаг

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.