Төрийн соёрхолт дуучин Д.Болд Говийн бүсэд МАН-аас УИХ-д өрсөлдөх хүсэлтээ өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр өчигдөрсөн өөрийн цахим хуудастаа "Удаан бодсон,их эргэлзсэн,эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг,хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил,үе үеийн залуусын үлгэр дуурайлал,зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж,хөдөлмөрч сахилга баттай,зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого,илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болноо… Хамтдаа өссөн,хөгжсөн,бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй,илүү шудрага,илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе… Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор,үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болноо" гэсэн юм. Тэгвэл тэрээр Говийн бүсэд МАН-аас УИХ-д өрсөлдөх хүсэлтээ өгч, улс төрд орохоор шийдсэн нь тодорхой боллоо.