Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа эхэлж байна. Энэ дагуу горилогчид намдаа дэвших хүсэлтээ өгч байгаа юм. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Баттулга 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор дунд шатны намдаа бичгээр гаргажээ. Эцсийн шийдвэрийг хуулийн хугацаанд багтаж Ардчилсан намын Удирдах дээд байгууллага гаргах юм.
Энэ сарын 14-нөөс 20-ны хооронд нэр дэвшигчдийн нэрс нам дотроо тодорхой болох юм.