Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.
Тэрбээр "Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгнө. Намайг дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад олон эргэлзээтэй асуудлууд үлдсэн. Төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ би энэ хэрэгт яагаад холбогдчихоод байгаагаа ч ойлгохгүй байна. Төрийн нууц мэдээллийг хадгалсан хүн байгаа юм бол задруулсан хүн байх ёстой. Тэгвэл задруулсан гэмт хэрэгтэн нь хэн юм бэ. Хэн гэдэг хүн надад төрийн яг ямар нууцыг өгсөн юм. Би нэг сайдын нэр сонссон. Тэр хүн нь хэн юм. Гэхдээ ямар ч тийм баримт илрээгүй байхад яагаад намайг холбоод байгааг гайхаж байна. Миний машин, гэр, ажлаас олдсон бол би хадгалсан гэж хэлэхсэн. Энэ мэтээр мэдэхийг хүссэн олон асуудлууд байна" гэв.