СЕХ "Үндэсний Эвсэл"-н тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-н сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж, нэр дэвшигчээр бүртгэж авлаа. Ингэснээр түүний нэр дэвших эсэх талаарх шүүхийн маргаан эцэс болж, шүүхийн шийдвэр баталгаажлаа. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаад байсан билээ. Тэгвэл СЕХ-ны хуралдаанаар энэхүү шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, нэр дэвшигчээр бүртгэж авлаа.