Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Борёон хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг төлөөлж Борёон хотын Захиргааны зөвлөлийн гишүүн Пак Сан Мо, Борёон хотын захиргааны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хван Му Юэнь болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан Улаанбаатар, Борёон хотуудын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцааг бүс нутаг дахь хамтын ажиллагаа гэсэн тулгуур чиглэлд гүнзгийрүүлэн өргөжүүлэхдээ таатай буйгаа илэрхийллээ.
Харин Борёон хотын захиргааны зөвлөлийн гишүүн Пак Сан Мо нь Улаанбаатар хоттой цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ уламжилсан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг БНСУ-д болох чуулга уулзалтад урьсан юм.