Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй мэдээлэл байна. Яг одоо мэргэжлийн байгууллагынхан дуудлагын дагуу "Blue sky" зочид буудалд ажиллаж байна. Тус газарт байсан иргэдийг бөөн бөөнөөр нь гаргаж хамгаалалт авчээ. Тодруулбал, тус зочид буудлын ариун цэврийн өрөөнд нэгэн иргэн тарвага үлдээснээс энэ асуудал үүссэн байна. Яг одоо тухайн бүсэд Цагдаагийн байгууллага болон Зооноз судлалын үндэсний төвийнхөн ажиллаж байгаа юм байна.