Орон нутгийн сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагаас улс орон даяар эхэлж 20:00 цагт дуусна. Мөн энэ цагт улсын бүртгэлийн төхөөрөмж автоматаар зогсоно. Үүнээс хойш дүн дамжуулах ажил явагдах юм. СЕХ-ны төв серверт хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийн дүнгүүд нэгтгэгдэх юм.
Улсын хэмжээнд нийтдээ 2230 санал авах байр, 2600 төрийн албан хаагч ажиллана. Нийт 8030 мандатын төлөө 17278 хүн нэр дэвшиж байгаагаас 268 хүн бие дааж, үлдсэн нь 10 нам 1 эвслийн нэр дэвшин өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчдийн 5582 нь эмэгтэйчүүд бол 11696 эрэгтэйчүүд байна.