• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 6, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Туул голын усны сорьцод гэдэсний савханцар нян илэрчээ

Туул голын усны сорьцод гэдэсний савханцар нян илэрчээ

2024/11/14
- Нийгэм
0

Туул голын усанд хийсэн шинжилгээний хариу гарчээ.

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.

Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авлаа.

Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад,

Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат  (SO42-)-ын агууламж 1.1 дахин  хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.

 

Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.

Шинжилгээний үр дүнгээс харахад, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан байна.

Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарлаа.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.