НИТХ өнөөдөр хаалттай хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг батлалаа. Ингэхдээ автомашин болон авто замын татварыг 3-5 дахин нэмэгдүүлэх асуудлыг хэвээр баталжээ. Энэ асуудалд иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан тул НИТХ хаалттай хуралдаж, төсвөө чимээгүйхэн баталлаа гэж харахаар байна.
Эргэн сануулахад, НИТХ-аас автомашинд ногдуулах албан татварыг гурав дахин, Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх төсөл боловсруулаад байгаа юм.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108,000₮,
- “Лексус 570” 188100-аас 564,300₮,
- “Портер” 30000-аас 75,000₮,
- “Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100,000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150,000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50,000-аас 250,000₮ болгон нэмэгдүүлнэ гэсэн байдаг.