• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 6 сар 17, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
УЛС, БҮС, АЙМГИЙН ЧАНАРТАЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛСНААР СПОРТООР ХИЧЭЭЛЛЭГСДИЙН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨЖ БАЙНА

УЛС, БҮС, АЙМГИЙН ЧАНАРТАЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛСНААР СПОРТООР ХИЧЭЭЛЛЭГСДИЙН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨЖ БАЙНА

2024/12/13
- Бусад
0
Дундговь аймгийн 2024 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд хүүхэд, залуучуудын бахархал болсон дээд лигийн тамирчдыг урин оролцуулсан нь энэ жилийн тэмцээний онцлог болсон юм.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2-т заасны дагуу иргэдийн эрүүл амьдралын идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэх ажлын хүрээнд улс болон аймгийн чанартай тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж байна. Дундговь аймагт 2022 оноос хойш улсын чанартай 13, бүсийн 6 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлж, баг, тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх бодлого баримталж байна.
Энэ хүрээнд аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг зохион байгуулж, эрэгтэй 14, эмэгтэй 6 баг нийт 20 багийн 200 гаруй тамирчид оролцон хурд хүч авхаалж самбаагаа сорьсон, 2000 гаруй үзэгчтэй тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээний эмэгтэй төрөлд спортын дэд мастер Д.Алтанзул дасгалжуулагчтай Э.Анударь ахлагчтай Эрхэм клуб тэргүүн байр, спортын мастер Ц.Сувдантуяа ахлагчтай “МНЧ” баг дэд байр, н.Өлзийжаргал ахлагчтай Гурвансайхан сум гутгаар байрт шалгарсан бол эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Мөнхбат эзэнтэй спортын мастер Ш.Жавхлантөгс дасгалжуулагчтай спортын мастер Г.Чагнаадорж ахлагчтай Дундговь аймгийн Цагдаагийн газар, дэд байрыг спортын мастер А.Ганзил дасгалжуулагчтай Г.Тулгазаан ахлагчтай Өлзийт сум, гутгаар байрыг А.Энэбиш ахлагчтай Гурвансайхан сумын баг тус тус хүртжээ.
Мөн тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар А.Мөнхжавхлан /Өлзийт/, спортын дэд мастер С.Сумъяасүрэн /МНЧ/, Шилдэг давуулагчаар спортын мастер Б.Анхбаяр /Бүрд/, Э.Анударь /Эрхэм/, Шилдэг холбогчоор н.Бямбадорж /Өлзийт/, н.Цэндсүрэн /Гурвансайхан/, Шилдэг довтлогчоор спортын мастер С.Нямсүх /Гурвансайхан/, спортын мастер н.Энхтунгалаг /МНЧ/, Шилдэг тэгш тоглогчоор Б.Баярсайхан /Цагдаагийн газар/, Э.Анхзул /Эрхэм/ нар тус тус шалгарч, Тэмцээний “Шилдгийн шилдэг тоглогч”-оор /MVP/ спортын мастер Б.Батсуурь шалгарсан юм.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Бусад

Pas een van deze 10 geheime technieken toe om Comeon te verbeteren

2025/06/16
Бусад

Furcht? Nicht, wenn Sie ghostwriter österreich richtig verwenden!

2025/06/14

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • УОК: 18 чиглэл бүхий ААН байгууллагын хязгаарлалт үргэлжилнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.