ГАЦУУР МОДНЫ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ: Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг тул анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Аюулгүй байдлын зөвлөмж:
Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.