• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 8, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ирэх оноос эхлэн багш, ажилчдыг томуугийн вакцинд хамруулна

Ирэх оноос эхлэн багш, ажилчдыг томуугийн вакцинд хамруулна

2025/01/21
- Нийгэм
0

Улсын Онцгой Комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт  боллоо.

Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2-р улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархварзүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Үүнд:
- Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж батлуулж хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах
- Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулах, мөн ирэх жил томуугийн вакцинд багш ажилчдыг хамруулах
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх
- Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах
- Нийслэлийн захын хорооллын нэг сургуульд амны хаалтны хэрэглээ болон томуу, томуу төст өвчний тархвар зүйн өөрчлөлтийн талаар идэвхтэй тандалт хийх,
- Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулахад хоёр яам хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд 6 настай хүүхдийн эрт илрүүлэг, эрүүл аюулгүй сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн болон сургуулийн өмнөх байгууллагад хийсэн салбарын хяналтын газрын хяналт, шалгалтын дүнгийн талаар харилцан санал солилцов.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Сыграть в виртуальном казино-сайте с премиями после успешной регистрации аккаунта

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.