• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 8, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ХӨСҮТ: 2025-2026 он менингококктын дэгдэлтийн жил болно

ХӨСҮТ: 2025-2026 он менингококктын дэгдэлтийн жил болно

2025/01/31
- Нийгэм
0

Менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх үеэр хэллээ.

Менингококкт нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон хавдрын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчин. Ихэвчлэн 3-9 насны хүүхэд өвддөг байна. Уг халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг бөгөөд хоёроос дээш насны хүүхдүүд сайн дураараа хийлгэх боломжтой байдаг. Мөн насанд хүрсэн хүмүүс ч хийлгэх боломжтой. Халдвараас 5-6 жилийн хугацаанд хамгаалдаг байна.

Тус өвчний дэглэлтийн улирал эхэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдэж байна. Уг халдвар нь 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж үзэж байгааг эмч нар хэлж байна. Өвчлөл хоёр хэлбэрээр явдаг бөгөөд, нэгдүгээрт,  менингит буюу тархины гадна бүрхүүлийн үрэвслийн шинж. Ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, огцом халуурах шинж тэмдэг илэрнэ, арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт туурна. Хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангиллаар өвддөг. Биеийн байдал өдрөөр биш цагаар хэмжигддэг.

Налайх дүүрэгт бүртгэгдсэн тохиолдол оношлогдох гэж цаг алдсан байсан. Биеийн байдал маш хүнд байхдаа эмч дуудсан. Хүүхэд маш хүнд байсан учраас манайх хүүхдийг зөөвөрлөж авчирсан. Менингит өвчнийг үүсгэсэн нян, бактерийг тээж явдаг хүмүүс байдаг. Энэ нь ихэвчлэн түвэнх залгиурын улайсан үрэвсэлтэй насанд хүрсэн хүмүүс байдаг. Мөн тухайн өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон тохиолдолд халдвар авдаг. Зөвхөн менингитээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл 15, хөнгөн өвдсөн тохиолдолд 40, хүнд өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг гэсэн дүгнэлттэй хүнд өвчин” гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Сыграть в виртуальном казино-сайте с премиями после успешной регистрации аккаунта

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.