Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий дүүргийн байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.