Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 13799 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 289 хүн цана чарганаас унаж бэртсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Үйлчилгээ авсан хүмүүсийн 165 нь 0-18 насны хүүхдүүд, 133 эрэгтэй, 156 нь эмэгтэй хүн байна.