• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 6, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2025/02/25
- Нийгэм
0

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна.

 2025 оны 02-р сарын 24-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, Алтайн өвөр говиор -8...-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.