Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Энэ онд 32-50 мянга орчим айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Хатуу түлшнээсээ сайн дураар татгалзсан айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлнэ. Дулаан авах улиралд буюу 9 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийн түлш рүү шилжсэн айл өрхүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгоно" гэлээ.