Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол залуус эх орондоо ирж байна

Admin
2024/03/20
2014-2018 онуудад Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанид программ хангамжийн инженер 2018-2020 онуудад Сингапурын TenX корпорацад Программ хангамжийн ахлах инженер 2020-2022 онуудад Норвегийн Когнит компанид Программ хангамжийн ахлах инженер 2022-2023 онуудад Сингапур улсын Staderlabs компанид Технологи хариуцсан захирлаар тус тус ажилласан туршлагатай, “ Грийн Групп”-ийн Технологийн инноваци хариуцсан захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа. ТА БОЛ ДЭЛХИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭКСПЕРТ. МОНГОЛ ХҮНИЙГ ДЭЛХИЙД ХЭРХЭН ҮНЭЛЖ БАЙНА ВЭ? Монгол хүний оюун ухаан технологийн салбарт зориулагдсан мэт санагддаг. Миний хувьд МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийг төгсөөд аз хувь тохиолоор БНСУ-ын Самсунг электроникс компанид программ хангамжийн инженерээр Монголоос шууд уригдаж орсон анхны Монгол хүн болсон. Сөүлийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухаанаар дүрс таних технологийг бүтээж, одоо дэлхий даяар олон сая бүтээгдэхүүн дээр ашиглаж байгааг харахад сайхан байдаг. Дараа нь Сингапурын TenX компанид ахлах инженерээр ажиллаж, VISA болон Mastercard network-д суурилсан Европ болон Зүүн азийн олон сая хүнд хүрсэн бүтээгдэхүүний core system-ийг ахлан хөгжүүлсэн. Мөн 2022 он хүртэл Норвегийн Cognite AS компанид ахлах инженерээр ажиллахдаа Норвегийн анхны тэрбум ам.долларын unicorn startup-ийг үүсгэж, олон улсын уул уурхай болон газрын тосны томоохонд тооцогдох Saudi Aramco, Aker болон BP гэх мэт компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. 2023 оноос эхлэн StabeLab компанид Технологи хариуцсан захирлаар ажиллаж, Web3 технологи ашиглан нийт 713 сая долларын TVL буюу удирдлагыг анхнаас нь хөгжүүлж дэлхийн хаанаас ч ашиглах боломжтойгоор бүтээсэн. Одоо дэлхийд алдартай Uniswap, Maker, Lido зэрэг компаниудад монголоосоо залуусаа  ам.долларын цалинтай, зайнаас ажиллах боломжийг олгож байна. ТАНЫ ХУВЬД ИЙМ АМЖИЛТ ГАРГАХ АМАРХАН БАЙСАН МЭТ СОНСОГДЛОО. Солонгос, Сингапур  зэрэг улсуудад долоо хоногт 70 цаг ажиллаж, оффис дээрээ амьдарч, өгсөн үүрэг даалгаврыг хамгийн хурдан дуусгаж бусадтайгаа өрсөлддөг байсан. Харин Норвегид ажиллаж амьдрахаар болоход өмнөх дадлаараа ажлаа гялалзуулж дуусгаад өөрийгөө мундаг байна гэж бодтол нэг өдөр дарга маань ажлаа яарч бус тайван, махарч бус мэдэрч хийгээрэй гэж хэлсэн юм. Хэдий миний насан туршдаа баримталж ирсэн зарчимтай зөрчилдөж байсан ч хэлснээр нь 1 өдөрт хийдэг ажлаа 7 хоног сунгаж хийсээр хэдэн сар өнгөрөөд харахад гараас минь цөөхөн ч гэсэн маш чанартай ажлууд гарсан байсан. Энэ бол үнэндээ шаардлагатай үедээ үйлдэл үзүүлдэг Daoism-ийн Wu Wei гэдэг философи байсныг дараа нь мэдсэн. Энэ зарчмыг зөвхөн ажилдаа төдийгүй амьдралдаа хэрэгжүүлж, эхнэртэйгээ өдөр бүр хамт далай ширтэж, кофе уунгаа 2-3 цаг чимээгүй суух зэргээр амьдралын таашаалыг илүү мэдрэх болсон. Амьдралаа ийнхүү удаашруулснаар, би ажилдаа илүү том цар хүрээтэй, чанартай үр дүн гаргах эхэлсэн юм. ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ МОНГОЛЧУУДАД ЯМАР БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ВЭ? Хиймэл оюун ухаан болон блокчэйн бол яах аргагүй дараагийн 10 жилийг тодорхойлох технологийн хувьсал мөн. Монголчууд бид олон зүйлээр дэлхийгээс хоцорсон ч энэ технологийн салбар бидэнд яг ижил гараанаас хөгжих боломжийг олгож байгаа. Зөв хүмүүстэйгээ нийлсэн бол уламжлалт арга барилаас шинэ үеийн технологийн бизнест хөл тавих нь амжилтын 30 хувь гэсэн үг юм. Технологийн салбар залуучуудад өндөр цалинтай ажлын байрууд олгоод зогсохгүй, Дэлхийгээс ам.доллар авчрах асар том зах зээл болоод байна. Монгол улс энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа над шиг залуус эх орондоо эргэн ирж, мэдлэг туршлагаа зориулах нөхцөл бүрдэж байна. ТА ЯГ ОДОО ЯМАР ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? Яг үнэндээ надад  маш олон сонголтууд байсан. Гэхдээ зөвхөн мөнгө бус Монголд үүсээд байгаа бэрхшээлүүдийг шийдэх ажлыг барьж авах бодолтой байхад “ГРИЙН ГРУПП” - ээс дэлхийн хэмжээний платформыг Монголд хөгжүүлэх АВА төслийн багт нэгдэхийг урьсан нь анхаарал маш их татсан. Энэ сарын 22-нд нээлтээ хийх АВА платформ нь: Хэрэглэгч болон жолооч төвтэй “Метрополис” хотод зориулсан нарийвчилсан технологийн хөгжүүлэлтүүдийг хийсэн. Энэхүү технологийн хөгжүүлэлтүүд цаашид тасралтгүй хийгдэж монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх, Монголдоо төдийгүй цаашид олон улсын жишиг нөү хауг интеграцчлал хийх боломжтойгоор хөгжүүлэн, бүх хүнд зориулсан, бүгдийг багтаасан тээврийн хэрэгслийн цогц платформыг бид бий болголоо АВА. ABA Mongolia хэрэглэгчийн апп татах линк: https://onelink.to/fcvtaz ABA Driver жолоочийн апп татах линк: https://onelink.to/pxv8nt www.aba.mn ☎7202-2222

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ 2026/05/01
Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026/04/29
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын… 2026/04/29
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бү… 2026/04/29
ЗӨВЛӨГӨӨ: Марафоны өмнөх өдөр алкохол хэрэглэхийг хориглоно 2026/04/29
Баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга… 2026/04/29
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хааха… 2026/04/27
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/04/25
“Туулын хурдны зам” төслийг зогсоолоо 2026/04/22
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно 2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү… 2026/04/22
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр ү… 2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан… 2026/04/17
Төрийн албан хаагчид ирэх даваа гарагаас нэг өдөр цахимаар а… 2026/04/17
Асан хот Солонгост сургууль төгсөгчдийн холбоог дэмжин хамтр… 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ то… 2026/04/15
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос ч… 2026/04/15
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ 2026/04/15
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхита… 2026/04/15
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх а… 2026/04/14