Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ

Admin
2024/03/26
Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Могол ноос”, “Блю скай кашмер” ХХК-д ажиллах үеэрээ хэлэв. Энэ үүднээс дээрх салбарынхан болон ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийн талаар ярилцжээ. Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлого болон төрийн худалдан авалт зэргээр дэмжвэл дотоодын хэрэгцээг хангаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтойг хэлсэн. Мөн нарийн технологийн үйлдвэр байгуулах өртөг, урсгал зардал өндөр байгаа нь багагүй хүндрэл учруулдаг тухай ярилаа. Хөнгөн үйлдвэрийн салбарт төр, засгаас шат дараалсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд зургаан тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. Энэ онд урамшуулалд 23 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм байна. Өнгөрсөн онд мөн 38 аж ахуйн нэгжид 170 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, 18 тэрбум төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр олгожээ. Цаашид хөнгөн үйлдвэрлийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирвэл тухайн технологи нутагштал буюу эхний таван жил тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж, хөнгөлөх, төрийн худалдан авалт зэргээр дэмжихээр төлөвлөөд байна. “М ОГОЛ НООС ” ХХК Тус компани “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа гурав дахин нэмснээр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах боломжтой болсон бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортод гаргадаг. Үүний зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна. Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Манай улс жилд импортоор 450-500 тн ээрмэл утас авдаг бөгөөд “Могол” үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн 300 тн бүдүүн ээрмэл утас үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна. Дотоодын үйлдвэрүүдийн нарийн ээрмэл утасны хэрэгцээ жилд 25 тн байдаг.  “Могол ноос” ХХК-ийн хүчин чадал жилийн 150 тн юм байна. “БЛЮ СКАЙ КАШМЕР” ХХК Тус компани 1,000 гаруй нэр төрлийн сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 250 тн ноос, ноолуур будах, 60 тн ээрмэл утас, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн онд Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэрийн шинэ шугам ашиглалтад оруулж, шинээр 100 орчим ажлын байр бий болгожээ. Нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг 10 гаруй улсад экспортолдог бөгөөд ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлдэг. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг 80 хувьд хүргэж, дотоод болон гадаад зах зээл дэх байр сууриа тэлэхийг зорьж байна.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27